Skip links

Moğolistan tv5.mn Haber

Moğolistan Ulusal Televizyon Kanalı TV5’in Moğolistan’ın ilk su arıtma tesisi ve en büyük yatırımı olan projemiz ile ilgili yayınlamış olduğu haber.(Türkçe Çeviri Mevcuttur.)

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд “Эйч Эн Си” ХХК нийт 33 тэрбум төгрөгөөр баригдсан байна.

HNC İnşaat Moğolistan Su Arıtma Tesisi

Улаанбаатар хотын баруун өмнө хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны 160 мянган айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохир усыг цэвэрлэх шинэ байгууламж ашиглалтад орлоо. Улаанбаатар хотын баруун өмнө хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны 160 мянган айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохир усыг цэвэрлэх шинэ байгууламж ашиглалтад орлоо. Энэ байгууламж хоногт 20 мянган куб метр ус цэвэрлэх хүчин чадалтай юм. Мөн лагийг дахин боловсруулж, метан хийг гаргаж авах дэвшилтэт технологитойгоороо онцлог байна. Цэвэрлэх байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригджээ. 33 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Эйч эн Си” гэх Туркийн компани гүйцэтгэсэн байна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор оршин суугчдын эрүү мэндийн байдал сайжрах, гол усны чанарыг хамгаалахаас эхлээд давуу тал ихтэйг салбарынхан онцолж байна. Хуучин ажиллаж байсан Нийсэхийн цэвэрлэх байгууламж хоногт 2500-2800 м3 бохир ус хүлээн авдаг байжээ. Энэ нь байгуулажийн хүчин чадлаас хэтэрсэн, мөн усаа цэвэрлэж чадахгүй байдалд хүрснийг албаныхан ярьж байна. Хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлж ажиллана гэлээ. Цэвэрлэх байгууламж бүрэн автомат ажиллагаатай юм. Бохирыг 98 хувь цэвэрлэнэ. Шат дамжлагын хувьд: 11 төрлийн 14 барилгаас бүрдэж байгаа юм. 7 давхар шүүлтүүртэй, шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах юм байна. Шинэ байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалт өргөжих боломж, бололцоо нэмэгдэж байгааг албаныхан онцолж байсан юм.

Ulaanbaatar şehrinin Yarmag ve Nisekh yerleşim bölgesinde 160.000 hane ve işletme atık suyunu temizlemek için yeni bir tesise sahip. Tesis günde 20 bin metreküp arıtma kapasitesine sahiptir. Ayrıca çamur ve metan üretimi için ileri teknoloji ile donanımlıdır.Artıma tesisi devlet bütçesi yatırımı ile inşa edildi. 33 milyar MNT bütçesi Türk şirketi “HNC” tarafından gerçekleştirildi. Ulaanbaatar’ın eski atık su arıtma tesisi şehrin günde 2500-2800 m3 atık su arıtma kapasitesine sahipti. Yetkililer, bunun, kapasitesinin ötesinde olduğunu ve suların temizlenemediğini söylüyorlar.Kanalizasyon arıtma tesisi yeni kanalizasyon arıtma tesisine aktarılacaktır. Yeni Atık Su Arıtma Tesisi tamamen otomatiktir.Suyun % 98’ini temizleyebilmektedir.Arıtma Tesisi : 11 tipte 14 binadan oluşmaktadır. Teknik kullanım için 7-liner filtreler ve filtrelenmiş su kullanılacaktır. Yetkililer, başkentin güneybatısındaki kentsel planlama, inşaat ve inşaat potansiyelini vurguladılar.

http://tv5.mn/news/15/13906

www.hnc.com.tr "kullanıcı deneyimi" gibi sebeplerle "Çerezler" kullanır;
ziyaretinize devam edebilmek için kabul etmelisiniz.
Explore
Drag